ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд ашиглаагүй 14350 га талбай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-12 16:25:17

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн хэмжээнд 6956 га талбайд малын тэжээл тариалсан нь өмнөх оныхоос 1298.1 га-гаар нэмэгджээ. Одоогийн байдлаар 6668.3 га-гаас 11851.5 тонныг хураан авч, ургац хураалт 93.8 хувьтай байгаа юм.


Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас атаршсан талбайн судалгааг гаргахад аймгийн хэмжээнд ашиглаагүй 14350 га талбай байна.


Энэ онд Хужирт 40 га, Хайрхандулаан 25 га, Өлзийт 20 га, Есөнзүйл 50 га, Хархорин сум 200 га, нийт 335 га атаршсан талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд бүртгэж, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалах зориулалтаар гэрээгээр эзэмшүүлжээ. 

Связанные новости