ХӨВСГӨЛ: Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-15 14:01:25

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалт 2020-2025 онд нэмэгдсэн нь салбар дундын бодлогын уялдаа, иргэдийн эрүүл мэнддээ анхаарах байдал нэмэгдсэн, эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үйлчилгээний чанар сайжирсантай холбоотой гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр хэллээ.


Иргэдийн дундаж наслалт 60 орчим байсан бол сүүлийн жилүүдэд 3.4 хувиар нэмэгджээ.


Энэ онд эхийн эндэгдэл гараагүй, зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт 23.5-18.8 болж 4.7 промиллоор буурчээ.

Мөн хорт хавдрын шалтгаант нас баралт 15.2-10.0 болж 5.2 промиллоор буурч, товлолын дархлаажуулалтын хамрагдалт 98 хувьд хүрсэн байна.


Иргэд эрүүл мэнддээ анхаардаг болсон, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ур чадвар сайжирсан зэрэг хамтын ажиллагааны үр дүнд сэргийлж болох нас баралт буурсан байна.

 

 

Связанные новости