ХӨВСГӨЛ: Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголын урчуудын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарын хамтарсан Урчуудын эвлэлийн салбарын анхны дарга Э.Ламжавын нэрэмжит “Хөвсгөл арт-2025” шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн Хөвсгөл арт галерейд олны хүртээл боллоо.
Энэ үеэр оны шилдэг бүтээлийг шалгаруулж шагнаж урамшууллаа.
Энэ оны шилдэг бүтээлийн эзнээр Цэцэрлэг сумын дүрслэх урлагийн багш, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Хайдавын Алтанхуяг “Хийморь” бүтээлээрээ шалгарлаа.

“Хийморь” бүтээл нь арьсан хөөмлийн аргаар хийсэн. Аз хийморьтой байхыг бэлгэдэж морио шүтдэг гэсэн санааг өргөн уудам талдаа эрх дураараа тонгочин янцгаан давхиж буй азаргаар төлөөлүүлэн бүтээлээ хийсэн гэдгийг Х.Алтанхуяг ярилаа.
Тус үзэсгэлэнд хоймор нутгийн 20 уран бүтээлчийн 40 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлж байна.



Связанные новости
Ulaanbaatar