УВС: Нэгдсэн эмнэлгийн эмч нар хорт хавдрын 20 гаруй хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-12-24 09:18:18

Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон энэ жил 20 гаруй хорт хавдар тайрах хагалгааг орон нутагтаа амжилттай хийжээ.

 

“Аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмч, сувилагч нарыг нарийвчлан сургаж дадлагажуулах, хорт хавдар тайрах хагалгааг нутагшлуулах, ард иргэдийг эрүүлжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хорт хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эрт оношлох, эмчлэх тал дээр ихээхэн анхаарч байгаа.

 

Одоогоор Увс аймгийн хэмжээнд нийт 826 хүн хорт хавдрын хяналтад байна. Үүнээс 2025 онд хорт хавдрын өвчлөл шинээр 227 оношлогдсон. Хорт хавдрын өвчлөлийн дийлэнх хувийг элэг, ходоод, улаан хоолойн хавдар эзэлж байгаа” хэмээн Монгол Улсын гавьяат эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн зөвлөх эмч Ц.Отгонбаяр хэллээ.

 

Связанные новости