УВС: Завхан суманд тэмээний баяр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 17
/МОНЦАМЭ/. Энэ жил түүхт 100
жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн Увс аймгийн Завхан сумынхан 11 дүгээр сарын 28-нд тэмээний баяраа хийнэ.
Завханыхан энэ үеэр нутгийн брэнд болсон тэмээн сүргээрээ бахархан, үе
үеийн малчин түмэндээ талархахаас гадна олон төрлийн үйл ажиллагаа зохион
байгуулна. Тухайлбал, тэмээтэй жагсаал, атан тэмээний уралдаан, гунан тэмээний
уралдаан, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулахаас гадна буухиа тэмцээн явуулна.
Мөн ингэ саах, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах юм. Уралдаанд түрүүлсэн
атан тэмээний эзнийг мотоциклиэр байлах бол бусад тэмцээний шагнал ч өндөр
байх юм.
Тэмээний баярт хөрш зэргэлдээ аймаг, сумын тэмээчдийг өргөнөөр оролцох, мөн
олуулаа ирж үзэхийг Завхан сумын ЗДТГ-аас уриалж байна.
Завхан сум нь аймагтаа жил бүр
тэмээн сүргээрээ тэргүүлдэг бөгөөд 34.9 мянган тэмээтэй юм.
Связанные новости
Ulaanbaatar