УВС: Хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-18 12:55:40

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар цаг агаарын урьдчилсан төлөв байдал сүүлийн 10 хоногт ямар байх талаар мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.


Энэ сарын 18-21-нд нийт нутгаар цаг агаар тогтуун өдөртөө хүйтний эрч сулрах боловч, 22-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Харин 22-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд солигдмол үүлтэй цас орохгүй.

 

“Ихэнх нутгаар салхи секундэд 5-10 метр, 21,22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 18-21-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -6-11 градус, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн байна. 22-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна” хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Связанные новости