ДАРХАН-УУЛ: Аймгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2026-2030 оны үндсэн чиглэлийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-23 16:34:51

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдааг баасан гарагт болж өндөрлөсөн. Уг хурлаар 7 асуудал хэлэлцэж нэг асуудлын тайлан мэдээллийг сонсож дүгнэн ярилцлаа. Дархан-Уул аймгийг “2021–2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг уг хуралдаанаар дүгнэж, “2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” асуудлыг холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэлээ.


Тус төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлсэн 7 зорилго, 104 арга хэмжээ нь 95.06 хувийн хэрэгжилттэй хангалттай гэж дүгнэгджээ.


Мөн Дархан-Уул аймгийг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг ээлжит бус 11 дүгээр хуралдаанаар баталлаа.


Шинээр батлагдсан хөгжлийн үндсэн чиглэл нь аймгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ, хүний хөгжилд чиглэсэн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэжээ.

Связанные новости