УВС: Ойн хөнөөлт шавж, өвчний нарийвчилсан судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-12-25 14:31:08

Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газраас энэ онд ойн хөнөөлт шавж, өвчний нарийвчилсан судалгаа хийх, суурин цэг байгуулах, тархалт, голомтыг тогтоох судалгааны ажлыг “Их оргил ой” ХХК-тай хамтран хийсэн байна.


Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Баруунтуруун, Бөхмөрөн, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өндөрхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Ховд, Улаангом сумын ойн сангийн 116500 га талбайд судалгаа хийжээ.

 

Судалгааны дүнгээр ойн хөнөөлт шавжийн тархалттай 70865 га, голомттой 42487 га талбай байгааг тогтоосон байна. Иймээс тухайн судалгаанд үндэслэн ойн хөнөөлт шавж өвчний тэмцлийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өндөрхангай, Сагил, Түргэн, Улаангом сумын ойн сангийн 19000 га талбайд агаарын хөлөг ашиглан, Цагаанхайрхан, Хяргас сумын ойн сангийн 3500 га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан хийжээ.


Үндсэндээ 22500 га талбайд ойн хөнөөлт шавж устгах хор цацах ажлыг хийсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Сайхан ойн төлөө” ХХК ажиллажээ.

 

Ингэснээр ойн хөнөөлт шавжийн тархалт хумигдаж, сэргэн ургалт нэмэгдэх нөхцөл бүрдээд байна.




Связанные новости