23 сум цагаан зудны байдалтай болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЦас их хэмжээгээр орж, цочир хүйтэрсний улмаас Монгол Улсын 23 суманд цагаан зудтай байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Баян-Өлгий аймгийн Сагсай, Булган аймгийн Хангал, Дархан-Уул аймгийн Дархан, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Хэнтий аймгийн Биндэр, Дадал зэрэг 8 аймгийн 18 сум зудын нөхцөлд, Булган аймгийн Тэшиг, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор, Дорнод аймгийн Баян-Уул, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Сонгино, Орхон аймгийн Жаргалант, Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн, Тэс, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Цагааннуур, Хэнтий аймгийн Норовлин зэрэг 9 аймгийн 23 сум цагаан зудтай өвөлжиж байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын 2016 оны гуравдугаар тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилон орон нутагт ажиллуулж байна.
Ж.Батсайхан