С. Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх шүүгчийг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-21 16:59:45

Санжаасүрэнгийн Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг шүүх  шүүгчийг томилсон байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарт энэхүү ээдрээтэй, олон жил болж ужгирсан  хэргийг шүүх хариуцлагатай үүрэг оногдож байна. Одоогоор уг хэргийг маш нууцын зэрэглэлд багтаж буй гэдгийг Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлээд байгаа. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын иргэнийг хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаад ийнхүү шүүхэд шилжүүлжээ. 

Ж.Батсайхан

Связанные новости