Орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОдоогийн байдлаар авто замын хөдөлгөөнийг хязгаарласан газар байхгүй ч Хөвсгөл, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгуудад цас ихээр орж, шуурсаны улмаас зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, ард иргэд, жолооч, тээвэрчид цаг агаар, зам давааны нөхцөл байдлыг харгалзан хол, ойрын замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Н.Туяа