Их хэмжээний мөнгөн ус илрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-11-22 10:01:18

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хашаанд иргэн О-н “Ренж ровер” загварын автомашин дотроос их хэмжээний мөнгөн ус илрүүлжээ.

Энэ талаар дуудлагыг урд шөнө 00:37 цагт Шуурхай удирдлагын төвд хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 64.4 кг жинтэй 2 төмөр бортогон савтай мөнгөн усыг битүүмжлэн авч аюулгүй болгосон байна. Их хэмжээний уг мөнгөн усыг зарж борлуулж байсан бөгөөд Баянгол дүүргийн  цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад А-р ахлуулсан бүрэлдэхүүн илрүүлж, саатуулсан байжээ.

Н.Туяа

 

Связанные новости