Мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-11-22 11:44:16

Нийт нутгийн ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон ч томоохон голуудад мөсний зузаан хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Тухайлбал өнгөрсөн хоногт голын мөс цөмөрч, хоёр автомашин суусан осол гарчээ. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо,  Шархадны автобусны эцсийн буудлын урд Улиастайн голд иргэн О-н “Тоёота Спринтер” загварын автомашин, Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн Бэрхийн булан гэдэг газар иргэн М-н “Дейвүү Риззо” загварын ачааны автомашин Хэрлэн голын мөсөнд цөмөрсөн байсныг онцгой байдлын хэлтсийн аврагчид шуурхай ажиллаж татан гаргажээ.

Тиймээс голын мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Н.Туяа

Связанные новости