Ослын 40 хувь нь техникийн доголдлоос болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХүний амь настай холбоотой автомашины ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Замын цагдаагийн албанаас гаргасан статистик тооноос харж болно. 2016 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол 193 бүртгэгдсэний 138 нь орон нутгийн замд гарч 43 хүн нас барсан байна.
Үүний ихэнхийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс шалтгаалан осолджээ. Оосол аваар гаргасан жолооч нар алдаа дутагдлаа машиныхаа доголдол руу бурууг тохох гэж оролддог. Осолд орох нэг шалтгаан нь машин техникийн бүрэн бүтэн бус байдлаас болдог гэж Замын цагдаа нар ярьж байна.
Ж.Батсайхан