ОХУ-д болох идэрчүүдийн ДАШТ-нийг цуцлахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЦЮРИХ./TASS/.Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ Оросын эсрэг авсан хоригоо сунгах шийдвэр гаргасан хэдий ч Олон улсын хоккейн холбооны /IIHF/ хувьд 2018 онд ОХУ-д болох 18 нас хүртэлх насны идэрчүүдийн ДАШТ-нийг цуцлахгүй. Энэ тухай IIHF-ийн Ерөнхийлөгч Рене Фазель мэдэгдлээ.
Өчигдөр ОУОХ Оросын эсрэг авсан хоригоо сунгах шийдвэр гаргасан юм. Ричард Макларен тэргүүтэй Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /WADA/ тусгай комиссын илтгэлийн эхний хэсэг нийтлэгдсэний дараа уг хоригийг тавьсан билээ. Макларены илтгэл 7 дугаар сарын 19-нд гарсны дараа ОУОХ мэдэгдэл хийж “энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд ОХУ-ын нутаг дэвсгэрт уралдаан тэмцээн явуулахгүй байхыг өвлийн спортын төрлүүдийн олон улсын холбоодод” зөвлөсөн байна.
Харин өчигдрийн гаргасан шийдвэр ёсоор ОУОХ-ын хориг нь тодорхой хугацаагүйгээр хэрэгжихээр боллоо.
“Дээрх шийдвэр бол насанд хүрэгчдийн ДАШТ-тэй холбоотой. Харин идэрчүүдийн ДАШТ-ний тухайд, зохион байгуулах газрыг өөрчлөхгүй. Идэрчүүдийн ДАШТ бол том тэмцээн мөн, гэхдээ насанд хүрэгчдийн ДАШТ бол хамгийн том тэмцээн юм. Энэ тэмцээнийг Орос улс маш сайн зохион байгуулсан” гэдгийг IIHF-ийн Ерөнхийлөгч дурдсан байна.
Насанд хүрэгчдийн ДАШТ энэ оны 5 дугаар сард Москва болон Санкт-Петербург хотод болсон билээ.
Х.Сарнай