НХЛ-ийн клубүүдийн эзэд тоглогчдоо Олимпт оролцуулах дургүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-09 11:30:18

МОСКВА./TASS/. Үндэсний хоккейн лигийн /NHL/ багуудын эзэд тоглогчдоо 2018 оны өвлийн Олимпын тоглолтод оролцуулах сонирхолгүй байна. Энэ тухай тус лигийн комиссар Гэри Беттмэн клубын захирлуудын зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийснийхээ дараа мэдэгджээ.

Уулзалтын үеэр ямар нэгэн санал хураалт болоогүй, хоккейчдыг Олимпт оролцуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг Беттмэн дурдлаа. Тэрбээр Өмнөд Солонгосын Пенчан хотод болох өвлийн Олимпын наадамд хоккейчдыг оролцуулах талаарх шийдвэрийг яг хэзээ гаргах тухайд тодорхой зүйл хэлсэнгүй.

“Захирлуудын зөвлөлийн гишүүдийн ихэнх нь хоккейчдыг Олимпт оролцуулах тал дээр эсэргүүцсэн байр суурьтай байна. Гэхдээ ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тоглогчид нь ядаргаанд орж, гэмтэл авч байгаад клубын эзэд санаа зовниж байгаа юм. Түүнээс гадна Олимпт бэлтгэх хугацаа шахуу байгаа нь тэднийг эргэлзэхэд хүргэж байна” гэж лигийн комиссар ярьжээ.

Пенчаны наадамд оролцолгүй өнжсөнийх нь дараа Бээжинд 2022 онд болох өвлийн Олимпын наадамд мэргэжлийн хоккейчдыг оролцуулах уу, үгүй юү гэдэг талаар NHL-ийн удирдлага Олон улсын хоккейн холбооноос /IIHF/ ямар нэгэн тодорхой хариу аваагүй гэдгийг Беттмэн дурдлаа.

Х.Сарнай

Связанные новости