С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-13 14:40:09

С.Зориг агсныг хөнөөсөн  шүүх хурал маргааш ШШГЕГ-ын харьяа  Хорих 461 дүгээр ангид болох нь тодорхой боллоо. 

Учир нь "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарч байгаа. Гэхдээ шүүх хуралдааныг хаалттай эсвэл нээлттэй явуулах асуудлыг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ” гэж Ерөнхий прокурорын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал мэдээлсэн юм. Тиймээс Шүүх бүрэлдэхүүн хурлаа  хаалттай хийхээр болжээ. Гэхдээ шүүх хурлын эхлэл болон төгсгөлд хэвлэл мэдээллийнхнийг оруулах зохицуулалт хийсэн байна.

Ж.Батсайхан

 

Связанные новости