“Сургуулийн цагдаа”-гийн хугацааг сунгахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 16:10:25

Баянхонгор аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудаар "Сургуулийн цагдаа" эргүүлийн журмын хэрэгжилтийг шалгажээ. 

Шалгалтаар ажлын хэрэгжилт хангалттай гэсэн үнэлгээ авсан бөгөөд “Сургуулийн цагдаа” эргүүлийн журмын хугацааг сунган хэрэгжүүлэхээр болсон байна. Сургуулийн орчинд хэв журам сахиулах ажилд сурагчдын эцэг, эхийг татан оролцуулах замаар эргүүлийг хийдэг аж. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сураг­чид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, түүнд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилготой тус ажил үр дүнтэй хэрэгждэгийг эцэг эхчүүд ч хэлж байгаа. Дээрх журам хэрэгжснээр сургуулийн орчинд сураг­чид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, түүнд өртөж хохирох явдал буурсныг албаныхан мөн ярьж байна.

Б.Мөнхзул

Связанные новости