2016 оны Мөнгөн сарнайн эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-19 14:15:02

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мөнгөн сарнай-2016” оны тэргүүн залуу шалгаруулах ёслол хүндэтгэлийн  ажиллагаа болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, Н.Учрал, аймгийн удирдлагууд хүндэт зочдоор оролцов. Мөн соёл урлагийн одод хүрэлцэн ирж ая дуугаа өргөн, амжилтын эздээ шалгаруулж, нэгэн үдшийг залуус дуу хуур, дурсамж дуртатгал дүүрэн өнгөрүүлсэн юм.

2016 оны Мөнгөн сарнайн эздээр Нийгмийн салбарт Хэнтий тв-ийн захирал Ц.Батжаргал, Хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газрын мал аж ахуйн хэтсийн дарга Г.Гантөмөр, Эдийн засаг бизнесийн салбарт “Мэргэн түмэн” ХХК-ийн захирал Ц.Оюун-Эрдэнэ, Хууль эрхзүйн салбарт аймгийн Онцгой байдлын газрын эмч, сэтгэл зүйч Н.Дарьсүрэн, Төрийн байгууллагын салбарт АЗДТГ-ын Төрийн Захиргаа Удирдлагын Хэлтсийн дарга Ж.Гантулга нарын залуус шалгарч, шагнал гардлаа.


Хэнтий аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо \НАМЗХ\ нь Монголын залуучуудын хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалж, улс орон болон нийгмийн хөгжил дэвшилд залуу хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор ажилладаг “залуучуудын байгууллага” юм. Энэ зорилгынхоо хүрээнд залуучуудаа дэмжиж, цаашдын ажилд нь урам зориг өгөхийн төлөө “МӨНГӨН САРНАЙ” ёслолын арга хэмжээг уламжлал болгон зохион явуулсаар ирсэн аж.

Д.Одонтунгалаг

Связанные новости