Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-19 23:56:18

Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс энэ онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн чадвараа 12 сараас дээш хугацаагаар алдсан 67 иргэний төслийг сонгон шалгаруулж 50 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.

Мөн аж ахуй эрхлэх “Бизнесээ эхэл” сургалтыг Дэлгэрэх бүтээмж сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж, бичил бизнес эрхэлдэг болон цаашид эрхлэх зорилготой, санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй 100 иргэний хамруулсан байна.

Ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөнд 2 иргэн хамрагдаж, 1,2 сая төгрөгийн санхүүжилтыг авчээ.

Б.Батчимэг

Связанные новости