Хүчит 128 бөх зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-29 11:25:03

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Энэхүү барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр,  Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын чансаа өндөр 128  бөх зодоглоно. Барилдаан 14.00 цагт эхэлнэ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярыг 2011 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд анхны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байв.

Ч.Ариунболд

Связанные новости