Ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭАхмадуудад 50-250 мянган төгрөгийн Насны хишиг олгох харилцааг зохицуулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсад 121 мянган ахмад настан бий. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох юм. Мөн 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн Насны хишиг олгох юм. Хишгийг жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр олгоно. 2017 оны төсөвт Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм.
Ч.Ариунболд
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня