Дөрвөн хүү, дөрвөн охин мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-02 13:57:40
oyuka_hu@yahoo.com

Шинэ оны босгон дээр Орхон аймагт найман эх амаржжээ. Дөрвөн хүү, дөрвөн охин төрсөн байна.

Нэгдүгээр сарын нэгний өглөө тус аймгийн Засаг дарга болон удирдлагууд Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн Төрөх тасагт зочилж төрсөн ээж нарт хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ гарын бэлэг гардууллаа. Мөн энэ өдөр Эрдэнэт хот байгуулагдсаны түүхэн өдөр тохиож байгааг онцоллоо. Шинэ жилийн баярын үеэр Төрөх тасагт хоёр их эмч, найман эх баригч, хоёр үйлчлэгч ажиллажээ. Тухайн үед 75 эх хүүхдийн хамт эмчлүүлж байсан аж.

Б.Оюун-Эрдэнэ

 

Связанные новости