Шинэ Үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМаргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн тохионо. Үүнийг угтаж Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Үндсэн хууль батлалцахад гар бие оролцсон Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлалцахад Эрдэнэт хотоос тухайн үеийн Ардын Их Хурлын депутат Д.Рэнцэннацаг, Д.Адъяа, Д.Цэен-Ойдов, С.Ёндонжамц нар оролцож байжээ. Мөн тухайн үед Орхон аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баярсайхан, Б.Цогбадрах нарыг хүлээн авлаа.
25 жилийн өмнө Үндсэн хууль батлахад нийт 430 хүн оролцсоны тав нь Орхон аймгаас оролцож байж.
Шинэ Үндсэн хууль нь 6 бүлэг 70 зүйлтэй. Тус хуулийн эхэд “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн Хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. ...Мэдэх тун, Сахих тун.” гэсэн байдаг юм.
Б.Оюун-Эрдэнэ