Ахмадуудын санал хүсэлтийг төрийн бодлогод тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-09 12:09:39

Ахмадуудын санал хүсэлтийг төрийн бодлогод тусгах зорилго бүхий Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулган маргааш буюу энэ сарын 10-нд Төрийн ордонд болно.

Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХНХ-ын сайд Н.Номтобаяр, бүх аймаг, нийслэл, сум, дүүргээс 600 гаруй ахмад настан оролцох юм. Чуулганаар Засгийн газрын ахмад настны талаарх  зорилтууд, УИХ-ын чуулганаар баталсан Ахмад настны тухай хуулийг танилцуулна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын ахмад настны тоо 21.9 хувиар нэмэгдэж, 280 мянгад хүрчээ. Тиймээс ахмад настнуудад чиглэсэн төрийн бодлогыг оновчтой тодорхойлох шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцлов.

Ч.Ариунболд

Связанные новости