Эпилепс өвчтнүүдийн асран хамгаалагчидтай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-19 20:28:47

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Олон улсын Эпилепсийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан БОЭТ, Нарны дөш өрхийн эрүүл мэндийн төв, GM телевизтэй хамтран Эпилепстэй хүмүүсийн асран хамгаалагч, ар гэрийнхэнтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд Арвайхээр суманд амьдарч буй эпилепс уналттай 15 иргэний асран хамгаалагч оролцож, уналтын картыг зөв хөтлөх, уналт таталтын эмийг өдөр бүр таслахгүй уухын ач холбогдол, унах үед бичлэг хийх талаар мэдээлэл авлаа.
Эпилепс буюу тархины хэт цэнэгжилтийн улмаас уналтын голомт үүсч, ухаан алдах, татах өвчтэй хүмүүсийн шинэчилсэн судалгааг аймгийн хэмжээнд явуулж байгаа бөгөөд хэрэгцээнд нийцсэн нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн хүрч үйлчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Б.Батчимэг

Связанные новости