Филиппинийг хүчтэй хар салхи дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМОСКВА. /RIA Novosti/. Филиппиний хойд нутагт хүчтэй хар салхи дэгдсэний улмаас амиа алдсан хүний тоо 22 болж нэмэгдсэн тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.
Хар салхи дайрсны улмаас 16 хүн амиа алдлаа гэж урьд нь мэдээлсэн байна. Байгалийн гамшиг үер, хөрсний гулгалт дагуулсны улмаас хүмүүс амиа алджээ.
Франс-Пресс агентлагийн мэдээлж буйгаар, тус улсын хөдөө аж ахуйн бүс нутагт оршдог 200 гаруй тосгон усанд автсан байна.
Лусон аралд хар салхинд 300 мянга орчим хүн өртлөө гэж Филиппиний Байгалийн гамшгийн уршгийг арилгах Засгийн газрын агентлаг мэдэгджээ.
Филиппиний хойд нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Koppu” хэмээх хар сайлхи дэгдсэний улмаас үер, хөрсний гулгалт болсон бөгөөд хэдэн мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн байна.
Филиппинд жил бүр 6-12 дугаар сар хүртэл үргэлжилдэг борооны улирлын үеэр 20 орчим хар салхи, шуурга дэгддэг ажээ.
Д.Жаргал