Д.Отгонцэцэг Дэлхийн чансаанд III байрт эрэмбэлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос хоёрдугаар сарын эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргаснаар 55 кг-д Д.Отгонцэцэг III байрт эрэмбэлэгдсэн нь монгол тамирчдаа тэргүүлж байна.
Энэ удаагийн дэлхийн шилдгүүдийн чансаанд манай найман тамирчин багтжээ. Тодруулбал, 53 кг-д ОУХМ Д.Сумъяа 20-д, 55 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг гуравт, ОУХМ А.Батцэцэг 18, 58 кг-д ОУХМ П.Орхон зургаад, 60 кг-д ОУХМ Б.Шоовдор 15-д, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг 11-д, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа 10, ОУХМ Ш.Түмэнцэцэг 16-д, 75 кг-д спортын мастер Г.Уртнасан 19 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдээд байна.
Д.Өлзий
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
19 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar