2014 оноос хойш анх удаагаа Умардын тамирчид Өмнөдөд болох тэмцээнд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-30 12:13:49

МОСКВА. /TASS/. БНАСАУ-ын тамирчид 2014 оноос хойш анх удаагаа Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт болох тэмцээнд оролцохоор болжээ. Энэ тухай ”AP” агентлаг мэдээллээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-ын шигшээ багийн 20 хоккейчин, 10 дасгалжуулагчид тус улсад 4 дүгээр сарын 1-нээс 9-ны хооронд болох тэмцээнд оролцохыг зөвшөөрчээ. Энэ өдрүүдэд Каннын хотод ДАШТ-ий хоёрдугаар дивизионы хэсгийн тоглолтууд болох юм. Энэ тэмцээн бол Пенчан хотод болох 2018 оны Олимпын тоглолтын өмнөх томоохон сорилго тэмцээн ажээ.

БНАСАУ-ын тамирчид 2014 онд Инчонд болсон Азийн спортын тоглолтоос хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт болсон тэмцээнүүдэд оролцоогүй юм.

О.Барс

 

 

Связанные новости