Л.Жеймс Шакил О’Нилийг авсан оноогоороо гүйцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-03-31 16:31:31

МОСКВА. /ТАСС/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) "Кливленд" багийн тоглогч Леброн Жеймс “Чикаго” багтай хийсэн тоглолтонд 26 оноо авснаар NBA-гийн хамгийн их оноо авсан тоглогчдын жагсаалтын долдугаарт бичигдлээ. Ингэснээр тэрбээр алдартай төвийн тоглогч Шакил О'Нилийг гүйцсэн байна.

Өдгөө 31 настай Л.Жеймс 28 599 оноо (нэг тоглолтонд дунджаар 27,1 оноо) аваад байна. Шакил О'Нил нь тамирчин байх хугацаандаа нийт 1207 тоглолтонд 28 596 оноо авч байжээ. Харин Л.Жеймс дээрх оноог 1055 тоглолтонд оролцохдоо авсан байна. Ш.О'Нил, Л.Жеймс хоёр “Кливленд” багт 2009-2010 оны улиралд хамт тоглож байжээ.

Л.Жеймс 2014 оноос “Кливленд” багт тоглож байгаа бөгөөд өмнө нь 2003-2010 онуудад уг багт тоглож байжээ. 2010-2014 онд тэрбээр "Майами" багт тоглосон юм. Тэрбээр гурван удаа “NBA”-гийн аварга болж байв. Л.Жеймс бол лигийн түүхэнд хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг гурван удаа хүртэж байсан дөрөв дэх тоглогч билээ.

Б.Мишээл

 

 


 

Связанные новости