Д.Төмөрхүлэг Тбилисийн Гран при-гээс мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны ээлжит Гран При тэмцээний эхний өдөр манай таван бөх хүчээ сорьсон бөгөөд эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгөн медалийн эзэн болов.
Тэрбээр Гүрж, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, аваргын төлөө Гүржийн бөхтэй барилдаж, гурван торгуулиар цэвэр ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Хулан тавдугаар байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Д.Алтансүх нар долдугаар байр эзэллээ. Өчигдөр эхэлсэн энэ тэмцээнд нийт 36 улсын 256 жүдоч оролцож байгаагаас манай улсаас есөн жүдоч ур чадвар, хүч үзэхээр очоод байна.
Д.Өлзий
Связанные новости
Первые семьи переехали в свои квартиры в рамках проекта реконструкции государственного жилья
17 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
11 дня
Ulaanbaatar