Монголын боксчид Нефтьтэй орнуудын дэлхийн цомоос дөрвөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ханты Мансийск хотод Нефтьтэй орнуудын боксын дэлхийн цомын уламжлалт тэмцээн болж, манай улсын тамирчид дөрвөн медаль хүртжээ.
22 дахь удаагийн тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлага дор долоон тамирчин оролцоход хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Тодруулбал, 67 кг-ын жинд Т.Энхтөр, 60 кг-д Д.Ганболд нар мөнгө, 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр хүрэл нар хүрэл медаль хүртэв.
Тус тэмцээнээс хамгийн анх 2001 онд олон улсын хэмжээний мастер Ц.Пүрэвдорж хүрэл медаль хүртэж байсан юм.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
23 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
23 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar