Трипл-даблын тоогоор Р.Уэстбрук дээд амжилт тогтоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. “Оклахома" багийн холбон тоглогч, хамгаалагч Расселл Уэстбрук NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний нэг улирлын тоглолтод хийсэн трипл-дабл-ын тоогоор рекорд тогтоожээ.
Өдгөө 28 настай Америкийн иргэн тэрбээр “Денвер”-тэй хийсэн тоглолтонд 42 дахь удаагаа трипл-дабл хийснээр 1961/62 оны улиралд Оскар Робертсоны тогтоосон амжилтыг эвджээ. “Денвер"-тэй хийсэн тоглолтонд Р.Уэстбрук 50 оноо авч, 16 удаа самбараас бөмбөг авч, 10 дамжуулалт хийсэн байна.
Р.Уэстбрук энэ улиралд 100 хувийн оновчтойгоор трипл-дабл /хоёр онооны шидэлтийг 6 удаа + торгуулийн 6 шидэлт/ хийсэн анхны тоглогч, трипл-дабл хийж хамгийн их оноо /57 оноо/ авсан гэх зэрэг өөр хэд хэдэн рекордыг тогтоожээ.
Трипл-дабл гэдэг нь сагсан бөмбөгийн спортын нэр томьёо бөгөөд нэг тоглолтонд тухайн тоглогч гурван статистик үзүүлэлтээр /оноо, бөмбөг булаах, хаалт тавих, амжилттай дамжуулалт, самбараас бөмбөг авалт/ 10 пунктээс доошгүй үнэлгээ авахыг хэлдэг байна.
Р.Уэстбрук NBA-гийн бүх оддын тоглолтонд зургаан удаа оролцож, хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор хоёронтоо шалгарч байжээ. Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2010 оны дэлхийн аварга, 2012 оны Олимпын аварга болсон юм.
О.Барс