Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн лам нар шинийн 15-ны номыг аюулгүйн талбайд хурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-11 12:09:45

Хөвсгөл /МОНЦАМ. Э/Хөвсгөл аймагт өнөөдөр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр шинийн 15-ы билэгт сайн өдөр тохиож буй бөгөөд Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн лам нар билэгт сайн өдрийн номоо төрөөс явуулж буй арга хэмжээнд  оролцож аюулгүйн талбайд тусгайлан гэр барьж сүсэгтэн олныхоо дунд номоо хурлаа. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшиг ослын өмнө хүн бүр мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал. Иймээс өнөөдрийн арга хэмжээнд Мөрөнгийн хүрээ Гандандаржаалин хийдийн 20 гаруй лам нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож нутаг, ус, ард иргэд, нутгийн зон олны сайн сайхны төлөө Сандуйн жүд, Цагаан шүхэрт зэргийг хурлаа.

Б.Гантуяа 

Связанные новости