450 гаруй сурагчид математикаар өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын нэрэмжит математикийн олимпиад нь сурагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээг хөгжүүлэх, бие хүн болон төлөвшүүлэх зорилгын хүрээнд амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Олимпиадад 10-12 ангийн нийт 450 сурагч оролцсоноос 10-р ангийн 148 сурагч, 11-р ангийн 140 сурагч, 12-р ангийн 162 сурагч сэтгэн бодох чадвараараа өрсөлдлөө.
Нийлбэр дүнгээр Эрдмийн далай цогцолбор сургууль тэргүүн байр, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дэд байр, Галт сумын сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. Олимпиад энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулагдсан ба цаашид төрлийг олшруулан өргөн хүрээг хамруулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Тус олимпиадад Мөрөн сумын бүх сургууль болон хөдөө орон нутгийн 12 сумын сургуулийн сурагчид оролцсон бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө болж буй том сорилго боллоо гэж олимпиадад оролцсон сурагчид хэлж байлаа.

Б.Гантуяа