Цөн түрсний улмаас 6 багана хугарч шилэн кабель тасарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын шар усны үерийн улмаас цөн түрж 35 км газарт 6 багана хугарч шилэн кабель тасарчээ. Мөн эргийн дагуу мөс их хэмжээгээр бөөгнөрсөн, голын дундах арал дээр гарахад хүнд болоод байгаа ч ажээ.
Үүнтэй холбоотой Мэдээлэл холбоо сүлжээ компаний хамт олон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэл, 1 завьтайгаар 3 цаг гаруй ажиллаж 400 метрт шилэн кабелийг тараан засварлаж байгаа ажээ.
Энэ жилийн хувьд ихэнх нутгаар цас ихтэй өвөл болсон учраас урин цаг ирж байгаа энэ үед шар усны үер нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Иймээс иргэд хөдөлмөрчдийг шар усны үерээс болгомжлохыг аймгийн Онцгой байдлынгазраас анхааруулан сэрэмжлүүлсээр байгаа гэнэ.

Б.Гантуяа