Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Нэг бүс, Нэг зам"-ын форумд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-04-19 11:30:54
БЭЭЖИН. /Kyodo/. “Нэг Бүс ба Нэг Зам” санаачилгын хүрээнд ирэх сард зохион байгуулах эдийн засгийн форумд 28 улсын төр, засгийн газрын тэргүүн нар оролцоно гэж Хятад улсын Засгийн газар мэдэгдлээ. Уг чуулга уулзалтын гол зорилго нь Ази ба Европыг холбосон эдийн засгийн бүс бий болгох явдал юм.

Тавдугаар сарын 14-15-нд болох чуулга уулзалтад оролцох  төр, засгийн газрын тэргүүн нарын нэрсийн жагсаалтыг Хятад улсын Гадаад хэргийн сайд Ван И мягмар гарагт мэдэгдэл хийх үеэрээ танилцуулжээ.

Уг форумд 28 улсын удирдагчид, тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте болон Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцоно.

Хятад улс уг форумыг энэ оны “хамгийн чухал дипломат арга хэмжээ” гэж үзэж байна.
Г.Доржханд

 

Связанные новости