Шилдэг илтгэгч ирэх сард шалгарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 17:49:48

Ирэх сард болох “Оны шилдэг илтгэл шалгаруулах” эрдэм шинжилгээний бага хурлыг "Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь" сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болжээ.

Тус сэдвээр шилдэг илтгэл шалгаруулах Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатны шалгаруулалтыг Баянхонгор аймаг энэ сарын 15-нд хийсэн байна. Боловсрол соёлын газрын комисс сургууль, цэцэрлэгүүдээс ирсэн илтгэлийг уншиж хэлэлцэн, аймгийн хэмжээнд хэлэлцүүлэх 10 гаруй илтгэлийг шалгаруулаад байгаа аж.

Ирэх сарын эхний долоо хоногт болох хоёрдугаар шатны шалгаруулалтаас шалгарсан нэг илтгэл улсын уралдаанд оролцох эрх авах юм байна. Албаныхан илтгэлүүдээс онол аргазүйн үндэс, шинэлэг санаа, практик хэрэглээг голчлон шалгуур үзүүлэлт болгоно гэж байна.

Б.Мөнхзул

 

Связанные новости