Аялал жуулчлалын баазуудыг цахилгаанаар хангах шинэ гаргалгаануудыг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл \МОНЦАМЭ\ Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаашид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор “Тогтвортой аялал жуулчлал 2017” форумыг зохион байгуулав. Энэ үеэр салбар яамдын төлөөлөл болон холбогдох албан тушаалтнууд аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын үйлчилгээний чанар, стандартын мөрдөлтийн өнөөгийн байдал, нуурын усны шинжилгээ, Хөвсгөл нуур орчмын ус, хөрсний бохирдлын өнөөгийн байдал, аялал жуулчал, дэд бүтэц, аялал жуулчлалын мастер төлөвлөгөө, зэрэг олон асуудлуудын талаар авч хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллах үед Хөвсгөл нуурын байгаль орчинг хамгаалах, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд цахилгаан эрчим хүчний дэд бүтэц чухал хэрэгтэй байгаа талаар орон нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж, нутгийн удирдлага, орон нутгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдээс санал хүсэлт гаргасан ба үүний дагуу тооцоо судалгааны ажлууд хийгдсэн талаар Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар мэдээлэлдээ хэлж байлаа.
Мөн Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу бий болох цахилгаан хангамжийн хүрээнд 35/15 кВ-ын “Хатгал” дэд станцыг өргөтгөн 15 кВ-ын ЦДАШ-ын шинэ гаргалгаа гарган аялал жуулчлалын баазуудыг тэжээх бэлтгэл ажлыг хангуулах, 35/15 кВ-ын “Хатгал” дэд станцаас нуурын баруун эрэг дагуух аялал жуулчлалын баазуудыг 15 кВ-ын 1.0 МВт хүртэл чадлын нөөцтэй 40 км цахилгаан дамжуулах агаарын шугам автомашины замын трассын дагуу барих, Хөвсгөл нуурын баруун эрэг, Тойлогт багт 15/0.4 кВ-ын “Тойлогт” дэд өртөөг барьж аялал жуулчлалын баазуудыг хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх гэнэ. Форумд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Эрчим хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар, ЗТХЯ-ны мэргэжилтэн С.Эрдэнэсайхан, БОАЖЯ-ны мэргэжилтэн Ч.Гал зэрэг яамдын төлөөлөл болон бүх сумын Засаг дарга нар оролцлоо.

Б.Гантуяа