Хүүхдийн эрхийн зөрчил байсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-26 10:40:09

Баянхонгор аймагт 2015 онд хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг өмнөх оноос 1 дахин буурсан үзүүлэлт байгаа боловч гэмт хэргийн золиос болж хохирогч, гэмт хэрэгт холбогдож болзошгүй хүүхэд, хууль зөрчсөн хүүхдүүдтэй холбоотой асуудлууд нэлээд байгааг албаныхан мэдээллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлын хүрээнд салбар дундын  хамтын ажиллагааг чиглүүлэн, хүүхдийг аливаа эрсдлээс хамгаалах зорилгоор Баянхонгор аймгийн ГХУСАЗЗ ажиллаж байна.

2013 онд Гурванбулаг суманд зохион байгуулсан  багийн наадмаар хурдан морины уралдаанч хүүхэд мориноос унаж нас барсан байна. Мөн 2015 онд мөн тус сумын багийн наадмаар 15 настай хүү наадамчдын нүдэн дээр мориноосоо чирэгдэн амь нас нь хохирчээ. Хохирогч хүүхдүүд даатгалгүй, хохироосон насанд хүрэгчид хариуцлага хүлээлгүй өнгөрч байгаа нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн бодит жишээ гэдгийг албаныхан онцолсон.

Аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх алсын хараатай бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо хандлагыг өөрчлөн тасралтгүй хамтран ажиллах нь хамгийн чухал аргазүй байдаг байна.

Б.Мөнхзул

Связанные новости