Хугацааг нь хойшлуулсан ОУВС-гийн санхүүгийн тусламж удахгүй орж ирнэ гэж Монгол Улс найдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Валютын ханш, гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлж болзошгүй шинэ хууль гарах гэж байгаатай холбогдуулан Олон улсын валютын сан /ОУВС/ шийдвэр гаргахаа түр хойшлуулсны дараа Монгол Улс аль болох богино хугацаанд санхүүгийн тусламж авах талаар ажиллаж байгаа тухай тус улсын Сангийн яамны удирдах албан тушаалтан мэдэгджээ.
“Аль болох хурдан хугацаанд асуудлыг шийдвэрлэхээр бид ажиллаж байна, шийдэгдсэн даруйд ОУВС-гийн зөвлөлийн хуралдаан болно” гэж тус яамны санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Нямдэлэгийн Мандуул утсаар мэдэгдсэн байна.
ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер "шинэ хуультай холбоотойгоор тодруулах зүйл байгаа тул тус сан санхүүгийн тусламж үзүүлэхээ хойшлуулсан" талаар мэдэгдсэн байна.
Баасан гарагт Вашингтон хотод болох зөвлөлийн хурлаар санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа аж. Санхүүгийн тусламж үзүүлэх асуудлын урьдчилсан нөхцөл болно гэж үзэж байгаа өмнөх сард баталсан багц хуулийн нэгэнд дээрх арга хэмжээ багтжээ. Түүнд "том хэмжээний төслийн орлого Монголын банкаар дамжих ёстой" гэж тусгасан байна.
“Энэхүү арга хэмжээг ойлгоход бидэнд бага зэргийн цаг хугацаа хэрэгтэй байна, Хөтөлбөрийн макро-эдийн засгийн хүрээнд хийгдэх ажил хүчин төгөлдөр хэвээр байх эсэхийг мэдэх хэрэгтэй байна” гэж Сакер бямба гарагт цахим шуудангаараа мэдэгджээ. Асуудлыг авч үзэх тодорхой хугацаа ОУВС-д байхгүй байгаа гэдгийг тэрбээр нэмж хэллээ.
Тусламж дэмжлэггүйгээр Монголын засгийн газар хэр удаан ажиллаж чадах вэ гэсэн асуултанд Мандуул хариулахаас татгалзлаа.
Уг мөнгө нь өнгөрсөн онд дотоодын нийт бүтээгдхүүний 17 хувьд хүрээд байсан төсвийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн томоохон багц тусламжийн нэг хэсэг нь юм.
Арга хэмжээний өмнөх хувилбар нь Лондонд төвтэй Рио Тинто группын Оюу Толгойн зэсийн уурхайтай шууд холбоотой байсныг Монгол дахь Америкийн Худалдааны танхимаас баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.
Рио Тинтогийн хэвлэлийн төлөөлөгч Бен Мичел Оюу Толгойн өргөтгөлийг санхүүжүүлэхэд ямар нэг хөндлөнгийн нөлөө байгаа эсэх талаарх асуултанд тайлбар хийхээс татгалзсан байна.
Оюутолгойн уурхайтай холбоотойгоор Монголд суугаа Канадын элчин сайд Эд Жагер утсаар мэдэгдэхдээ ”Парлементийн олон гишүүд энэ арга хэмжээ гадаадын тэр тусмаа Оюутолгойн хөрөнгө оруулалтыг илүү ил тод болгоно гэж үзэж байгаа” тухай ярьжээ.
Тэрбээр мөн цааш нь хэлэхдээ “Бидний үзэж байгаагаар энэ нь зөвхөн ОТ-н асуудал биш, харин гадаадын томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байгаа, хөрөнгө мөнгийг Монголын банкуудаар дамжуулахыг шаардах нь компаниудад хүндрэлийг бий болгоно” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Монголын эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэх “хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлэх” болсон гэж Жагер хэлээд “ тэд ямар шийдвэр гаргах, тэр нь энэ долоо хоногт ямар үр дүнд хүрэхийг би хэлж мэдэхгүй” гэсэн байна.
Монголд үйл ажиллагаагаа явуулж буй “BDSec” санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Ник Казин цахим шуудандаа “АНУ, Канад, Австралийн засгийн газрууд бүгд Оюу Толгойн төслийн хөрөнгө оруулагчид учраас энэ асуудал аль болох хурдан шийдэгдэнэ гэж бид найдаж байна” гэж бичжээ. /2017.05.01/
https://www.bloomberg.com/news/articles/2017-05-01/mongolia-expects-imf-bailout-to-happen-soon-after-postponement

Х.Сарнай