Д.Отгонхүү Эльбрусын өндөр уулын ОУТ-ээс алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-09 12:21:53
Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ ууланд жил бүр зохион байгуулдаг Skyrunning буюу өндөр уулын гүйлтийн спортын олон улсын тэмцээн энэ сарын 1-8-нд болж Д.Отгонхүү тэргүүн байр эзэлж, уг төрөлд медаль хүртсэн анхны Монгол хүн болов.

Тэрбээр эх орноо төлөөлөн энэ тэмцээнд тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2 цаг 59 минут 13 секундын амжилтаараа Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тус тэмцээнд дэлхийн 12 орны 350 уулчин оролцсон байна.  

Д.Өлзий
 
Связанные новости