Хөгжлийн бэрхшээлтэй иргэд оюуны цэцээ сорьлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ "Майдарын эрин сан” ТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулдаг Хэнтий аймгийн аварга шалгаруулах шатар, даамын тэмцээнийг 5 дахь удаагаа Чингис хотноо зохион байгууллаа.
Тус ТББ нь 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, одоог хүртэл тасралтгүй нийгэмд тустай оюуны болоод хүмүүнлэгийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж ирсэн түүхтэй. Тиймдээ ч өнгөрсөн 6 жилийн хугацаанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шатар, даамын тэмцээн, багш, сурагч, сонирхогчдын Монгол бичгийн олимпиад, ШШГА-ны хүмүүжигчдийн дунд зохион байгуулдаг Үндэсний урлаг спортын өдөрлөг, Хүүхэд, насанд хүрэгчдийн дунд явуулдаг “Морин хуур”-ын уралдаан зэрэг олон арга хэмжээ нь хэдийнээ уламжлал болсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагдсан тус тэмцээнд 5 сумын 18 иргэн оролцсоноос шатрын тэмцээний эрэгтэй ангилалд 1-р байрыг Баянмөнх сумын тамирчин н.Чулуунбаатар, 2-р байрыг Мөрөн сумын тамирчин Я.Алтанцоож, 3-р байрыг Хэрлэн сумын тамирчин Н.Доржсамбуу нар эзэллээ. Шатрын тэмцээний эмэгтэй ангилалд 1-р байрыг Мөрөн сумын тамирчин Я.Уранчимэг, 2-р байрыг Дадал сумын тамирчин М.Номинцэцэг, Хэрлэн сумын тамирчин Д.Бүдсүрэн нар эзлэв. Харин 100 буудалт даамын тэмцээний эрэгтэй ангилалд 1-р байрыг Баянмөнх сумын тамирчин Ч.Хатанзориг, 2-р байрыг Мөрөн сумын тамирчин Я.Алтанцоож, 3-р байрыг Баянхутаг сумын тамирчин Ж.Эрдэнэжаргал, тэмцээний эмэгтэй ангилалд 1-р байрыг Мөрөн сумын тамирчин П.Оюунцэцэг, 2-р байрыг Мөрөн сумын тамирчин Я.Уранчимэг, 3-р байрыг Хэрлэн сумын тамирчин Д.Бүдсүрэн нар тус тус эзэлсэн юм.
Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар нийгмийн аливаа үйл явцад төдийлөн оролцоод байж чаддаггүй иргэд маань нэг өдрийн турш оюуны цэцээ сорьж, сэтгэн бодох чадвараараа өрсөлдлөө. Тэмцээнийг Батноров сумын уугуул Аймгийн арслан Д.Эрдэнэбилэг 2 дахь жилдээ, Баянхутаг сумын 3-р багийн Хоёр мянгат малчин Г.Батзаяа 5 дахь жилдээ ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан аж.

Д.Одонтунгалаг