Үндсэрхэг үзэлт улстөрч Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ЛОНДОН. /Reuters/. Зэсийн томоохон орд болох “Оюутолгой”-н хувьцааны ихэнх хувийг Англи-Австралийн “Рио Тинто” групп эзэмшиж байгааг эрс эсэргүүцэж байсан улс төрч ирэх сард болох Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.
Гадаад өрийн дарамт болон эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор хямралд ороод байгаа Монголын МАХН өмнөх парламентын популист гишүүн болох С.Ганбаатарыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан байна.
С.Ганбаатар бол гадаадын хөрөнгө оруулалтыг шүүмжлэн уул уурхайн салбарт маргаан дэгдээж байсан цөөн хэдэн улс төрчдийн нэг юм.
Монголын Сонгуулийн ерөнхий хороо С.Ганбаатарыг бүртгэж авснаар тэрбээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон сөрөг хүчний АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нартай ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо.
С.Ганбаатар нь 2012 оны парламентын сонгуульд бие даан нэр дэвшиж ялснаар дөрвөн жилийн хугацаанд парламентын гишүүнээр ажилласан юм. Тэрбээр “Оюутолгой” ордын төслийг “Рио Тинто”-той хамтран хэрэгжүүлж байгааг шүүмжилж, “Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж байв.
2009 онд “Оюутолгой” ордын төслийг хэрэгжүүлж эхэлснээр Монголын эдийн засаг эрс өссөн ч тус улсын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд маргаан дэгдсэн билээ.
Монголын тал төслийн урсгал зардалтай холбоотойгоор асуудал дэвшүүлж, 2009 онд байгуулсан төслийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахыг нэг бус удаа хүссэнээр 2013 онд “Рио Тинто” компани тус ордын өргөтгөлийн ажлыг зогсоосон юм.
2015 оны 12 дугаар сард олон улсын санхүүгийн байгууллагууд төслийн санхүүжилтэд зориулан 4.4 тэрбум доллар зээлдүүлэх болсноор өнгөрсөн оноос ордын өргөтгөлийн ажлыг дахин эхэлсэн.
Хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор 2012 онд оноосон ялын хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэж аваагүй учир түүний оронд С.Ганбаатарыг тус нам нэр дэвшүүлсэн юм.
С.Ганбаатар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсонтой холбогдуулан “Рио Тинто”-гийн Улаанбаатар дахь хэвлэлийн төлөөлөгчөөс “Reuters” агентлаг ярицлага авах гэсэн боловч татгалзсан хариу авчээ.
“Сант Марал” сан 2015-2016 онд олон нийтийн дунд санал асуулга явуулахад С.Ганбаатар Монголын улстөрчид дундаас чансаагаараа нэгдүгээрт бичигдэж байв. Тухайн үед тэрбээр “Оюутолгой”-н гэрээг шүүмжилснээрээ олон нийтийн анхаарлын төвд орж байсан юм. Тэр үеэс хойш түүний нэр хүнд унасан билээ.
“Сант Марал” сангийн тэргүүн Л.Сумати хэлэхдээ “С.Ганбаатар олны дунд нэр хүндтэй улстөрч боловч түүнийг ерөнхийлөгч болоход тохирох хүн гэдэгт ард түмэн эргэлзэж байна” гэв.
БНХАУ болон ОХУ гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог, Зөвлөлтийн дагуул байсан Монгол нь бүс нутагтаа “ардчиллын баян бүрд” гэгддэг юм. Монголчууд ирэх сард одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халааг авах хүнийг сонгоно. /2017.05.18/
/http://www.reuters.com/article/us-mongolia-election-idUSKCN18E0QI/

Г.Доржханд