“МЮ”-гийн хөлбөмбөгчид 43 сая еврогийн шагнал хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-05-25 16:01:56
МОСКВА. /TASS/. Европын Лигийн аварга болсон Английн “Манчестер Юнайтед” багийн хөлбөмбөгчид нийт 38 сая фунт стерлингийн /43 сая евро/ шагнал авахаар болсон тухай Их Британийн The Times сонинд бичжээ.

Өчигдөр буюу лхагва гарагт “МЮ”-гийн хөлбөмбөгчид Голландын “Аякс” багийг 2:0 харьцаагаар хожсоноор Европын Лигийн анхны аварга болсон билээ. Ингэснээр тус багийнхан дараагийн улиралд Аваргуудын лигт тоглох эрхтэй болж байгаа юм.

Үүний дүнд долоо хоногт 20 мянгаас дээш еврогийн цалинтай тус клубын 22 тоглогчийн цалин 25 хувиар нэмэгдэж байна. Харин өнгөрсөн оны зун тус багт орж ирсэн Поль Погба, Генрих Мхитарян, Эрик Байя, Златан Ибрагимович нарын цалинг нэмэхгүй аж. Учир нь, өнгөрсөн улиралд Аваргуудын лигт тоглох эрхийг авч чадаагүй тус клубын бусад хөлбөмбөгчдийн цалинг 25 хувиар хасч байжээ. 

Ийм байдлаар “МЮ”-гийн тоглогчид нийтдээ 38 сая фунт стерлинг буюу 43 сая еврогийн шагнал авахаар болж байна. Үүний дээр Европын Хөлбөмбөгийн холбооноос /УЕФА/ 1 сая фунт стерлингийн шагналыг тамирчдад олгох аж.
Х.Сарнай  
Связанные новости