“Индианаполис 500” уралдаанд Японы тамирчин анх удаагаа түрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-05-29 11:58:55
ТОКИО. /Kyodo/. “Индианаполис 500” нэг өдрийн авто уралдаанд Японы тамирчин Такүма Сато түрүүлжээ. Энэхүү нэр хүндтэй уралдаанд Японы иргэн түрүүлсэн анхны тохиолдол нь энэ боллоо.

“Индианаполис 500” бол автоспортын гурван гол уралдааны нэг юм. Нөгөө хоёр нь Монакогийн Гран-При болон Ле Мансын 24 цагийн уралдаан билээ.

Тамирчид зууван тойрог замыг 200 удаа тойрдог аж. Өөрөөр хэлбэл, тэд 500 бээр буюу 800 гаруй км замыг туулдаг бөгөөд 365 км/ц хүртэл хурдалдаг байна.


АНУ-ын Индиана муж улсад өчигдөр болсон 101 дэх удаагийн “Индианаполис 500” уралдаанд Т.Сато таван тойргийн дараа тэргүүлж эхэлсэн байна.

Өдгөө 40 настай тэрбээр өмнө нь “Формула-1”-ийн нисгэгч байсан бөгөөд “Индианаполис 500”-д найм дахь удаагаа оролцсон нь энэ ажээ.
Г.Доржханд


Связанные новости