Сурагчид нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг лед гэрэл хэрэглэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан БОАЖЯ-наас зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр эко сурагчид байгалиа хайрлаж, хамгаалахыг уриаллаа.
Нийслэлийн 84 дүгээр сургуулийн сурагчид сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулахаас гадна флашмоб бүжиглэж, урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүнчлэн байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай "Оюуны тулга" бүрэн дунд сургуулийн сурагчид гэрлийн эрчим хүч хэмнэлтийн талаар болон усны зохистой хэрэглээ, хогийг байгальд хаяхгүй байхын үр нөлөө, тогтвортой хөгжлийн талаарх мэдээллийг иргэдэд өгсөн юм. Тэд иргэдийг ахуйн хэрэглээндээ лед гэрлийг хэрэглэхийг зөвлөв. Лед гэрлийн хувьд бусад гэрлээс нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг байна. Нүүрс хүчлийн хий бага ялгарснаар агаарын бохирдол багасч, дэлхийн дулаарлыг бууруулах ач холбогдолтой аж.
Дашрамд дурдахад, мөн үеэр Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулсан “Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч” шилдэг нийтлэлийн уралдааны дүнг танилцуулж, шагналыг нь гардуулав. Уралдаанд мэргэжлийн сэтгүүлчид бүтээлээ ирүүлснээс тэргүүн байрыг “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт хоёрдугаар байрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэг, гуравдугаар байрт “Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн нар шалгарсан юм.

Ж.Болор