Өнөөдөр Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНӨнөөдөр Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр тохиож байгаа бөгөөд дэлхийн улс орнууд байгал орчныг хамгаалах талаар улс орон, бүс нутгийн хэмжээнд тодорхой арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Дэлхийн байгаль орчны өдөрт зориулан улс орнуудад хандан илгээлт хүргүүлжээ. Тэрбээр “Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийн уриа нь Долоон тэрбум хүсэл, Нэг дэлхий, Хэмнэлттэй хэрэглээ юм. Тогтвортой хөгжлийн зорилт нь хүрээлэн буй орчны доройтлыг одоо байгаагаас ихэсгэхгүйгээр дэлхийн бүхий л хүн ардын амьдралын чанарын сайжруулахад чиглэгдэн улмаар ирээдүй хойч үедээ өвлүүлэх байгалийн баялаг нөөцийг бууруулахгүй байлгахад оршиж байгаа юм. Бид хамтдаа эрчим хүч, ус болон бусад байгалийн нөөц бага зарцуулагддаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хоол хүнсний хаягдал бага гаргах гэх мэтдээ өөрчлөлт хийн шинэчлэлийг хийж чадна. Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд ихээхэн боломжийг олгох болов уу гэж найдаж буйшинэчлэл өөрчлөлтийн энэхүү 2015 оны Дэлхийн байгаль орчны өдрийг бүгдээрээ хүрээлэн буй орчинд болон энгийн амьдралд нөлөөлж буй нөлөөллийн талаар илүү анхаарал хандуулж өнгөрөөцгөөе! Бүгдээрээ өөрсдийнхөө хийж буй сонголтоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд учрах үр дагаварыг авч үзэцгээе! Амьдарч буй дэлхийгээ дээдэлсэн илүү сайн үйлчлэгч, үйлчлүүлэгч болцгооё!” гэжээ.
Д.Өлзий
Комментарии