Эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-09 13:20:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас “Монгол Улсын томуугийн тандалтын тогтолцоо, томуугийн дархлаажуулалтын  бодлого” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтыг нээж, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, “Улирлын томуу, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь томуугийн вакцин юм. Манай улсын хувьд томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр төлбөртэй, тархвар судлалын заалтаар үнэ төлбөргүй хийдэг. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын Вакцины тэнцвэртэй асуудлыг хариуцах төвөөс ХӨСҮТ-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу томуугийн вакциныг үнэ нийлүүлж, дархлаажуулалт хийсэн нь тодорхой хэмжээгээр томуугийн өвчлөл буурахад нөлөөлсөн” гэв.

Энэ удаагийн уулзалтаар улирлын томуугийн дархлаажуулалтыг өргөжүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг хэрхэн дархлаажуулалтад  хамруулах талаар зөвлөмж гаргасан юм.
 
Уулзалтад ЭМЯ, ХӨСҮТ, Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүд, бусад байгууллагын төлөөлөл оролцов.

Ж.Болор
Связанные новости