Авто машины захуудыг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-30 12:55:07

Мэргэжлийн хяналтын газраас томоохон автомашины худалдааны захуудад шалгалт хийсэн байна. 

Энэ шалгалтаар 33 иргэн, аж ахуйн нэгжид үзлэг, шалгалт хийжээ. МХЕГ-ын  албан шаардлагад хариу ирүүлж автомашины худалдааны үйл ажиллагаагаа зогсоосон тухай  есөн иргэн, аж ахуйн нэгж байгууллага хариу өгсөн байна. Мөн битүү  байгууламжид худалдаа эрхэлж байгаа хоёр аж ахуйн нэгж, байгууллага гадаа зогсоолын талбайдаа машины худалдаа хийж байснаа зогсоосноо мэдэгджээ.Бусад зах худалдааны талбайд  хяналт шалгалт үргэлжилж байна. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа эрхэлж байгаа  101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдаг ба нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад арга хэмжээ авч, газар чөлөөлөх ажлыг НӨХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд зохион байгуулж байгаа юм.

Ж.Батсайхан

 

Связанные новости